БИЧИЛ КИНО НААДАМ 2025
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Нүдэнд үл харагдах: Гэрэл түгээх түүхүүд, Урам зориг өгөх шийдлүүд
СЭДЭВ: ЗАЛУУСЫН СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД
Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд нь Азийн улс орнуудад хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудын нэг боловч анхаарлаас гадуур орхигдсоор байна. Дэлхийн хэмжээнд залуусын 20 орчим хувь нь сэтгэл түгших эмгэгт өртөж, дөрвөн залуу хүн тутмын нэгт сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. Гэвч ихэнх нь чимээгүй тэмцэж, тусламж, үйлчилгээ тэр болгон авч чадалгүй нийгмээс тусгаарлагдсаар байна.
Inspiring Asia 2025 бичил кино наадам нь кино уран бүтээлчид, оюутан залуус, төрийн бус байгууллагууд болон нийгэмд эерэг өөрчлөлт үзүүлэх хүсэлтэй хэн бүхнийг өөрсдийн бичил хэмжээний кино бүтээлээр оролцохыг урьж байна.
Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг наадам нь 2025 онд “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Монгол, Сингапур, БНХАУ, Индонез, Вьетнам, Тайланд зэрэг улс орнуудаас оролцох бүтээлүүдээс сонгон шалгаруулалт хийж Ази тивд өөрсдийн дуу хоолойг хүргэх боломжийг нээж буйгаараа онцлог юм.
Inspiring Asia 2025 бичил кино наадам нь хувь хүний түүх болон байгууллагын дуу хоолой аль алийг нь түгээхийг зорьж байгаа бөгөөд сэтгэлзүйн бэрхшээлтэй нүүр тулж буй залуус, мөн энэ чиглэлээр нийгэмд хүрч ажилладаг байгууллагуудын бүтээлүүд залууст тулгамдаж буй асуудлыг ил болгож, нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэн, бусдыг хувь нэмрээ оруулахад уриалан дуудах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг кино наадмын албан ёсны вэбсайтаас харна уу: www.inspiringasia.org
Монгол Улс дахь хамтрагч байгууллага
Платформын хамтрагч байгууллагууд
Үндсэн түнш байгууллагууд
ОРОЛЦ, УРИАЛ, ӨӨРЧИЛ
Inspiring Asia наадам нь бичил хэмжээний кино бүтээлийн уралдаан байгаад зогсохгүй эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй түүх өгүүлэгчид, нийгмийн өртөөлөгчдийг нэгтгэж буй платформ юм. Наадамд оролцогч хэн бүхэн өөрийн дуу хоолойг Ази тивд хүргэхээс гадна уран бүтээлчид, иргэний нийгмийн болон санхүүжүүлэгч байгууллагууд зэрэг нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй оролцогч талуудтай нэгдэх боломжийг олгож буйгаараа онцлог юм.
100,000 ам. доллар хүртэл шагналын сантай уг наадам нь оролцогчдын түүх, дуу хоолойг олны хүртээл болгоод зогсохгүй бодит дэмжлэг үзүүлэх орон зайг бий болгохыг зорьж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТУУД
- Уралдаанд илгээх бүтээл нь бичил хэмжээний кино байх ёстой ба “Шилдэг бичил кино” шагналын ангилалд нэр дэвшинэ.
- “Шилдэг төсөл” шагналын ангилалд өрсөлдөхийн тулд нэмэлт мэдээлэл бүрдүүлэх шаардлагатай (доорх удирдамжтай танилцана уу).
- Энэ жилийн кино наадамд Монголоос илгээсэн бүтээлүүд дотоодын сонгон шалгаруулалтгүйгээр шууд бүсийн уралдаанд оролцож бусад орноос шалгарсан бүтээлүүдтэй өрсөлдөх юм.
- Эцсийн шатанд шалгарсан оролцогчид Сингапур улсад зохион байгуулагдах Гранд Финалд өрсөлдөнө. Монгол улсаас Гранд финалд шалгарч, эцсийн шатанд өрсөлдөх эрхээ авсан оролцогчдын Сингапур улс руу зорчих, байрлах зардлыг наадмын хамтрагч байгууллагууд хариуцна.
ШАГНАЛЫН ТӨРӨЛ, САН
Inspiring Asia бичил кино уралдаан нь дараах хоёр ангилалд шагнал олгоно:
Шилдэг Бичил Кино
Энэхүү төрөлд түүх өгүүлэл, кино зураглал, залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд сэдвийн талаарх илэрхийлэмж зэргийг үнэлж шилдэг бичил хэмжээний кино бүтээлийг тодруулна. Уг шагнал нь кино бүтээлээрээ шалгарсан багийн цааш цаашдын нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлч ажлыг дэмжих зорилготой юм.
Шилдэг Төсөл
Энэхүү төрөл нь бичил хэмжээний кино бүтээлээр дамжуулж танилцуулсан эерэг үр нөлөө бүхий нийгмийн төсөл хөтөлбөрийг тодруулна. Уг шагналыг залуусын сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх, цар хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн бус болон ашгийн бус, нийгмийн энтерпрайз байгууллагуудад олгоно.
Гранд финал (Сингапур)
- “Шилдэг бичил кино” шагнал – 50,000 ам. доллар
- “Шилдэг төсөл” шагнал – 100,000 ам. доллар
БҮТЭЭЛ ИЛГЭЭХ ЗААВАР
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Формат: MP4 / MOV / AVI
- Дүрс бичлэгийн харьцаа: 16:9 хөндлөн – 720p / 1080p / 4K
- Үргэлжлэх хугацаа: 2 – 7 минут (тохиромжтой хугацаа – 5 minutes)
- Файлын хэмжээ: 100MB – 5GB
- Хэл: тухайн улсын хэл эсвэл англи хэл
- Англи хэлээс өөр хэл дээрх кино бүтээл англи хадмал орчуулгатай байх ёстойг анхаарна уу.
- Нэмэлт материал
- Киноны постерууд: хөндлөн постер нэг хувь, босоо постер нэг хувь
- Киноны кадр зураг: хамгийн багадаа гурван ширхэг сайн чанарын зураг
АНГИЛАЛ ТУС БҮРИЙН ШААРДЛАГУУД
“Шилдэг бичил кино” ангилал
- Илгээсэн бүх бичил хэмжээний кино бүтээл энэхүү ангилалд хамаарагдана
- Оролцогч (кино бүтээлийн) багийн мэдээлэл: багийн гишүүдийн нэр болон үүрэг оролцоо (найруулагч, продюсер, зураглаач гэх мэт)
- Бүтээлийн богино тайлбар: үйл явдал, бүтээлч төсөөлөл, гол санааны талаарх богино тайлбар
- Нэмэлтээр (заавал биш): богино тийзер, найруулагчийн үг гэх мэт
“Шилдэг төсөл” ангилал (сонголтоор)
Энэ ангилалд өрсөлдөх хүсэлтэй оролцогчид дараах нэмэлт материалуудыг бичил хэмжээний кино бүтээлийн хамт илгээнэ:
- Төслийн танилцуулга: Төсөл хөтөлбөрийн алсын хараа, зорилго зорилт
- Байгууллагын танилцуулга: Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын талаарх мэдээлэл
- Хэрэгжилт ба үр дүн: Төсөл хөтөлбөрийн гүйцэтгэл, явц болон үр дүнгийн талаарх мэдээлэл
- Нэмэлтээр (заавал биш): Төсөл хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, батлах нэмэлт мэдээлэл
БҮТЭЭЛЭЭ ХЭРХЭН ИЛГЭЭХ ВЭ?
- Монгол улсаас оролцох бичил хэмжээний кино бүтээл болон бусад дагалдах материал хүлээж авах эцсийн хугацаа 2025 оны 9-р сарын 10-ны өдөр.
- Уралдаанд оролцох бүртгэл болон бичил кино бүтээлээ доорх холбоосоор орж илгээнэ үү: https://forms.gle/B7MfQXRn1ri8Swh17
ШАЛГУУР ҮНЭЛГЭЭ
Уралдаанд ирүүлсэн бүтээл тус бүрийг дараах шалгуураар үнэлнэ:
Шилдэг бичил кино
- Кино бүтээлийн чанар (filmmaking quality)
- Өгүүлэл (storytelling)
- Нийгмийн үр нөлөө (social impact)
- Сэдвийн илэрхийлэл (thematic expression)
- Бүтээлч, шинэлэг өвөрмөц байдал (creativity & originality)
Шилдэг төсөл
- Өөрчлөлт авчрах үр нөлөө (transformative impact)
- Шинэлэг байдал (innovation)
- Нийгмийн асуудлын өгүүлэл (communication of social issue)
- Тогтвортой байдал (sustainability)
- Цар хүрээг тэлэх боломж (scalability)
ЗОХИОГЧИЙН ЭРХ
- Уралдаанд оролцож бичил хэмжээний кино бүтээлээ илгээж буй оролцогч нь өөрөө зохиогчийн эрхтэй эсвэл эрх эзэмшигчдийн нэрийн өмнөөс илгээх эрх мэдэлтэй гэдгээ баталж байгаа болно.
- Уралдаанд оролцож бичил хэмжээний кино бүтээлээ илгээснээр бүтээл ашиглах энгийн (non-exclusive) лицензийг “Inspiring Asia” наадамд үнэ төлбөргүйгээр (royalty-free), олон улсад ашгийн бус (worldwide non-commercial) зорилгоор ашиглах дараах нөхцөлтэйгөөр олгосонд тооцно. Үүнд:
- бүтээлтэй танилцах, хянах
- өргөн дэлгэцээр нэвтрүүлэх
- олон нийтэд сурталчлах
- нийгмийн сүлжээний болон албан ёсны хэвлэл мэдээллийн сувгаар түгээх
- Илгээсэн бүтээлүүдийн зохиогчийн эрх нь зохиогчид бүрэн хадгалагдана.
ГОЛЛОХ ОГНОО
2025 оны 6-р сар
Уралдаан нээгдэх огноо
Бүтээл илгээх порталууд нээгдэнэ.
2025 оны 9-р сарын 10-ны өдөр
Бүтээл хүлээж авах хугацаа
Орон орны бүтээл хүлээж авах хугацаа харилцан адилгүй бөгөөд Монгол улсаас оролцогчдын бүтээлийг 2025 оны 9-р сарын 10-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.
2025 оны 9-р сар
Урьдчилсан шалгаруулалт
Илгээсэн бүтээлүүдээс эхний шатны шалгаруулалтыг хийж хагас финалд өрсөлдөх бүтээлүүдийг шалгаруулна.
2025 оны 10-р сарын 10-ны өдөр
Хагас финал
Хагас финалд шалгарсан оролцогчид цахимаар оролцож өөрсдийн бүтээлийг танилцуулна. Шалгарсан бүтээлүүд дараагийн шат болох Гранд финалд оролцох эрхээ авна.
2025 оны 10-р сарын 25-ны өдөр
Гранд финал
Гранд финал болон шагнал гардуулах ёслол Сингапур улсад болж наадмын ялагчдыг тодруулна.
Холбоо барих
contact@inspiringasia.org